Цаг үеийн мэдээ

МҮЭ-ийн холбооноос хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн 21 нэр  төрлөөр үнийн өөрчлөлтийн талаарх судалгааг тогтмол хийдэг бөгөөд энэхүү судалгааны гол зорилго нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эсрэг иргэд хөдөлмөрчдийн цалин, тэтгэвэр тэтгэмж, бодит худалдан авах чадварыг хамгаалах зорилгоор хийгддэг судалгаа билээ. Энэ удаагын судалгаагаар Ковид 19 цар тахал хөл хорио үргэлжилсэн  сүүлийн 1 сарын хугацаанд /2020 оны 02-р сарын 01-нээс 2021 оны 03-р сарын 01-ний хооронд/ өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдхүүний үнийн өсөлт,бууралтыг харьцуулан дүгнэж гаргалаа.

Судалгааны дүнгээр 1 сарын хугацаанд:

Уг судалгааны дүн нь Улаанбаатар нийслэл хотын зургаан дүүргийн томоохон хүнсний захууд болон супэр маркетуудаар хийгдсэн судалгаа болно. /Хархорин зах, Баянзүрх зах, Бөмбөгөр Худалдааны төв, Барс худалдааны төвүүдийн үнээр дундчилж гаргав/

Хүнсний гол нэрийн барааны үнийн өсөлт болон бууралтын дундаж үнийг ангилан харуулбал: 

Гурил,будааны дундаж үнэ 1 кг: 2021 оны 03-р сарын 01-ний өдөр нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээдийн дээд 2100-2300, дээд зэрэг нь 1350-1500 төгрөг, 1-р зэргийнх 1200-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна.Цагаан будаа 1 кг нь 2500-3000 төгрөг, шар будаа 2800-3000, элсэн чихэр 2500-2700 төгрөгний үнэтэй байна. 2020 oны 02-р сарын 01-ний өдрийн үнэтэй харьцуулахад гурил, будааны үнэ харьцангуй тогтвортой байна. 

Махны дундаж үнэ 1кг: 2021 оны 03-р сарын 01-ний өдрийн байдлаар 2020 оны 02-р сарын 01-ний өдрийн дундаж үнээс /хонь, үхэр, адуу, ямаа тус бүр /1 кг нь 1000-1500 төгрөгөөр  өссөн байна.  

Үүнд: Үхрийн ястай 1 кг махны дундаж үнэ 12000 төгрөг, үхрийн цул мах 14000 төгрөг, хонины цул мах 10500 төгрөг, хонины ястай мах 10000 төгрөг, адууны ястай мах 10000 төгрөг, ямааны ястай мах 1 кг дундаж үнэ 9000 төгрөгөөр захуудад худалдаалагдаж байна. 

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ 1 кг: 2021 оны 03-р сарын 01-ний байдлаар төмс, хүнсний ногооны  үнийг 2020 оны 02-р сарын 01-ний өдрийн дундаж үнэтэй харьцуулахад төмс 200 төгрөгөөр, манжин 500 төгрөг, лууван 300 төгрөгөөр өссөн  байна. Судалгаа хийгдсэн захуудын дундаж үнээр  төмс 1000-1200 төгрөг, сонгино 1700-1800 төгрөг, манжин  2000-2500 төгрөг, лууван 1800-2000 төгрөг, байцаа 2000-2500 төгрөгөөр тус тус зарагдаж байна.Мөн өндөг 1 ш  450-500 төгрөгөөр борлуулагдаж байна.

Бензин шатахуун, дизель түлшний дундаж үнэ 1 л : 2021 оны 03-р сарын 01-ний байдлаар  шатахуун түгээх цэгүүдэд /МТ ойл, Петровис/ 1л нь АИ-92  1450 төгрөг,  дизель түлш 1л  2090, газ 1 л 970 төгрөгөөр борлуулагдаж сүүлийн 3 сар ийм тогтмол ханштай байна.            

МҮЭ-ИЙН ХОЛБООНЫ “ХӨДӨЛМӨР” СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТӨВ