Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан КОВИД-19 цар тахлын эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлэх төлөвлөгөөг танилцууллаа. Тэрбээр "Эрсдэлийн болон цаг үеийн үнэлгээг хийж, дөрөвдүгээр сарын 1-нээс ЕБС-ийн танхимын хичээлийг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Иймд гуравдугаар сарын 15-наас багш, боловсролын байгууллагын ажилтнуудыг дархлаалжуулалтад хамруулна" гэв.