Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагт 13.269 хүн шинжилгээ хийхэд нийт 108 хүнээс коронавирусний халдвар илэрлээ. Улаанбаатар хотод 105 тохиолдол, Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд дундаас 3 тохиолдол илэрсэн.

Улаанбаатар хотод илэрсэн 105 тохиолдлын 54 нь УДЭТ-тай холбоотой

УДЭТ-ийн нэг ажилчин халдвар авснаа мэдээгүй хөдөө орон нутаг руу явсан байсан. Бусад тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас илэрсэн.

Ингээд Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 3336 боллоо гэж Доктор А.Амбасэлмаа мэдээллээ.