Парис-2024 зуны олимпын наадмын чөлөөт бөхийн эрх олгох сүүлчийн тэмцээн Станбул хотод өнөөдөр орон нутгийн цагаар 10:00 эхэллээ.
Тэмцээний эхний өдөр сонгомол бөхийн тамирчид болох 60 кг-д Б.Мөнх-Эрдэнэ, 97 кг-д Б.Бадамдорж нар өрсөлдөнө.
Б.Мөнх-Эрдэнэ эхний барилдаанаа 11:27 минутын орчимд Сьерра Леон улсын тамирчин Ибрахим Бундукатай хийх бол Б.Бадамдорж Украйны бөх Владен Козлюктай 11:52 минутын орчимд дэвжээнд гарна.