Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн мэдээллийг хүргэлээ. 

Манай улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 109 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 3481 боллоо. 

"Халдварын тархалт бага байгаа үед голомт гэж ярьж болно. Харин одоо бол Улаанбаатар хотод халдвар авах эрсдэлгүй нэг ч дүүрэг, гудамж, хороо, иргэн байхгүй. Өөрөөр хэлвэл Улаанбаатар хот өөрөө голомт болсон гэж ойлгож болно. Бүх хүн халдвар авах эрсдэлтэй учир халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих шаардлагатай байна" гэж ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа хэллээ.