Цаг үеийн мэдээ

Өнөөдрийн байдлаар нийт 30,446 хүн дархлаажуулалтын вакцин хийлгээд байна.

"Өнөөдрөөс бид худалдаа үйлчилгээний газруудын ажилтнуудыг дархлаажуулна. Эхлээд битүү зах, худалдааны төвүүдийн ажилтнуудыг хамруулна. Одоогоор дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийн 40-50 хувьд нь тухайн газар өвдөх, хөндүүрлэх шинж тэмдэг илэрч байна. Вакцин тариулаад тухайн газартаа 20-30 минут заавал хүлээн, таны биед ямар нэг шинж тэмдэг илрэх, эсэхийг хүлээх хэрэгтэй. Вакцин хийлгэсэн бол даарч болохгүй. Нэг тун вакцин таныг 100 хувь хамгаалахгүй. Хоёр дахь тунгаа цагт нь хийлгэх нь чухал. Бид вакцины төлөвлөлтөө халдварын нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлж байна" гэж ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма хэллээ.