Цаг үеийн мэдээ

Нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа "Өчигдөр ГрандМед эмнэлгийн ажилтнууд ковидын вакцин тариулсан байна. Урьд шөнө нь жижүүртэй хоносон нэг сувилагч 11 цагийн үед вакцин тариулна гэж яваад хүнээр түшүүлж бууж ирсэн байна.  Тэгээд зүрх нь зогсож өвчтөнүүдийнхээ нүдэн дээр ухаан алдан ойчсон. Эмнэлэг тулдаа яаралтай арга хэмжээ авч хажуугийнх нь өрөөнд оруулж зүрхний аппарат залгасан байна. Дараа нь сэхээний тасагт шилжүүлжээ" хэмээн нийтэлсэн. 

Тэгвэл БЗД-ийн Онцгой комиссоос дараах мэдээллийг гаргажээ. Үүнд "Коронавирусний эсрэг вакцинжуулалтын ажил эхэлсэн энэ үед иргэдийг төөрөгдүүлж, худал мэдээлэл тараахгүй байхыг нийт цахим хуудас хэрэглэгч та бүхнээс хүсэе" гэжээ.

Дашрамд дуулгахад Баянзүрх дүүргийн хэмжээнд өнөөдөр 2057 хүнд хийгдээд байна. 

May be an image of text

Үүнтэй холбоотойгоор Грандмед эмнэлгээс мөн мэдэгдэл гаргажээ.