Монголын шингэн хүнсний салбарын зөв зохистой хэрэглээ, соёл зэргийг түгээн дэлгэрүүлэх, Дэлхийн үйлчилгээний салбарт Монгол хэмээх нэрийг таниулах томоохон зорилготой, шилдэг Бартендерүүдийг нэгэн дээвэр доор цуглуулж BACKBAR-ын хамт олон нэгдэж нийлжээ.
2020 онд нийт 7 удаагын арга хэмжээг монголын шилдэг DJ нар болох OG, Zolo, Tmk, Yesuu, Nex, Enkoolion, Don Turito, Brutal Z.Y, Tseejay, Khukhjim, Gerlee merlee, Anu Dol, Asuri, мөн 2020 хит дуунуудаараа тэргүүлсэн хамтлаг дуучид болох Ginjin, Mrs.M, Fla, Lil Thug-E, 290, 168, Loce, Jacool mvp нартай хамтран зохион байгуулсан. Мөн цар тахлын хүнд хэцүү үед 2020 оны туршид давхардсан тоогоор 250 гаруй хүнийг ажлын байраар хангаж ажилсан байна.
2021 онд BACKBAR-ын хамт олон удахгүй 1 жилийнхээ ойн арга хэмжээг хийх ба
BACKBAR Family
BACKBAR Catering
BACKBAR Laboratory
BACKBAR Merchandise гэсэн зорилтот ажилуудыг хийхээр бэлтгэж байна.
Мөн нийгмийн хариуцлагийн хүрээнд нийгмийн эмзэг бүлэгт багтдаг хүүхэд, эмэгтэйчүүдэд хандсан хүмүүнлэгийн ажилуудыг төлөвлөсөн байна. Ингээд BACKBAR-ын хамт олныг та бүхэндээ танилцуулж байна.
Алтанхуяг овогтой Ууганбаяр:
BACKBAR team-ыг үүсгэн байгуулагч, Director
Үйлчилгээний салбарт 16 жил ажиллаж байгаа.
Одоо CHOCO metropolis club-ын ерөнхий менежер.
Mode Garden Bar-ын Зөвлөх менежер сүүлийн үед Шоу менежер, Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, Үйлчилгээний зөвлөх дээр түлхүү ажиллаж байгаа. Мөн Монголын Бартендерүүдийн холбооны ТУЗ-н гишүүн.
Уралдаан тэмцээн
2009 АПУ /Шилдэг Бартендер шалгаруулах тэмцээн 2-р Байр/
2010 Спирт Бал Бурам /Шилдэг Флейр Бартендер шалгаруулах тэмцээн 2-р Байр/
2010 Smirnoff Contest /3-р Байр/
2011 Спирт Бал Бурам /Үндэсний Аврага Бартендер шалгаруулах тэмцээн 1-р Байр/
2014 MONIN cup /3-р Байр/
2016 Авъяаслаг Монголчууд Шоу 2016 /3-р Шат/
2018 Campari Competition Mongolia /1-р Байр/
2019 Campari Competition Asia /Italy, Milan 6-р Байр/
Ганбат Овогтой Нямзаяа
BACKBAR team-ын CEO
Үйлчилгээний салбарт 11 жил ажиллаж байгаа.
Одоогийн байдалаар Amigo Drink House-н Бар менежер болон Da Vinci Gourmet-н Brand Manager-р ба Монголын Бартендерүүдийн Холбооны Нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
Монголын бартендерүүдийн холбооны ТУЗ-н гишүүн
Уралдаан тэмцээн
Монголын мэргэжлийн бартендерүүдийн тэмцээн болох MONIN CUP
тэмцээнд нэгдүгээр байр 2016
Ази номхон далайн бүсийн аврага шалгаруулах тэмцээнд монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож шилдэг 16 шалгарч байсан.
2017 оны Flair Bartender competition-ы 4-р байр
2018 оны MONIN CUP тэмцээны 3-р байр
Campari, Bacardi Martini, World Top Bartender Vitaly Kolpin ,Great China Bartender Mixologist -н гэх мэт шилдэг бренд , шилдэг төлөөллүүдийн богино хэмжээний мастеркласс сургалтын сертификат
Beluga Vodka тэмцээний 2-р байр
Behind The Barrel идэвхжүүлэлт тэмцээний 2019 оны тэмцээний ялагч
Jacktember идэвхжүүлэлт тэмцээний ялагч
Батсүх овогтой Мөнх-Эрдэнэ
BACKBAR team-ын Админ, График Дизайнер
Примрөүс Холдинг ХХК - График Дизайнер
DenebX Label - Coordinator
Guumii Thinkin - Цуврал номын зохиогч
The Four Design - CEO
Намайг Мөнх-эрдэнэ гэдэг.
Гөөмий гэж дууддаг. Би дизайнер. Энэ мэргэжлийг эзэмшээд 6 жил болж байна. Үүнийг 5 жил нь үйлчилгээний салбарын дизайн дээр ажиллаж байна.
Тэгээд ч тэндээс найз нөхөд ихтэй, хамтарч ажилладаг. Коктейльны тогооч найз нартайгаа гоё юм хийе гээд энэ багт анх орж байлаа. Найзуудын минь олон жилийн туршлага, хүрээллээс гайхалтай шоунуудыг богино хугацаанд ч гэлээ амжилттай зохион байгуулсан.
Мөн цаашид ч өшөө гайхалтай зүйлсийг бэлдэж, төлөвлөж байна. Өнөөдөр дан ганц хундагатай зүйлийг амтлах биш түүнийгээ мэдэрч, ойлгож, зөв зохистой хэрэглэх нь хамгийн чухал болоод байгаа билээ. Тиймээс бид энэхүү хийж байгаа зүйлсээрээ олон, олон зүйлийг бусдад мэдүүлэх, таниулах, хэвшүүлэх тал дээр сэтгэл шулуудан ажиллаж байна.
Орхонбаатар овогтой Золбаяр
BACKBAR team-ын Нарийн бичиг, зохион байгуулагч
MM бүтээмж чанар ХХК - CEO
Liebherr Mongolia
ХЧМЗ-ийн ‘Соёл Гадаал харилцааны хороо’-ны ЕН дарга
Намайг Золбаяр гэдэг.
Би металлурги бас механик инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ компани үүсгээд удаагүй байгаа бөгөөд уул уурхайн салбарт 4 дэхь жилдээ ажиллаж байна.
Япон улсад инженер мэргэжлээр төгсөж ирээд өөрийн байр суурь бас найз нөхдөө хайсаар BACKBAR-ын залуустайгаа танилцаж энэ салбарт богинохон хугацаанд маш их туршлага хуримтлуулж байгаа.
Бид цаашдаа олон улсад гарах зорилготой байгаа ба Япон улсаас бидэнтэй хамтрах хүсэлтэй хүмүүс байгааг мэдээд их баяртай байгаа.