Цаг үеийн мэдээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэлд 43 цэгт нийт 17656 хүнийг дархлаажуулалтад хамрууллаа гэж ЭМЯ-наас мэдээллээ. Мөн Өмнөговь аймгийн 9 суманд нийт 1148 хүнд вакцин хийжээ. Ингээд улсын хэмжээнд нийт 189969 иргэдийг хамрууллаа. Энэ үзүүлэлтээр манай улс Ази номхон далайн бүс нутгийн орнуудад хүн амаа дархлаажуулсан байдлаараа гуравдугаарт/4.21 хувь/ орж байна. Өдөрт 15-20 мянган хүнийг вакцинд тогтмол хамруулахаар төлөвлөж байна.