Цаг үеийн мэдээ

БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин ахлагч Б.Мөнхзаяа марафон гүйлтийн эмэгтэй төрөлд Монгол Улсын рекордыг 2:24:45 болгон шинэчилж, Парисын олимпын эрх өвөртөлсөн билээ.  Тус ангийнхны амжилт үүгээр зогсохгүй ОУХМ дэд ахлагч Б.Сарангуа БНСУ-д өнгөрсөн сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан олон улсын 28 дахь удаагийн тэмцээний хагас марафонд 21 км-ийн зайн эмэгтэй төрөлд 1:22:02 цагийн амжилтаар тэргүүн байр эзэллээ. Дэд ахлагч Б.Сарангуа үүний өмнө нь мөн тус улсад зохион байгуулагдсан “Deagu Marathon-2024” тэмцээний 42 км замыг 2:49:32 цагийн амжилттай туулж, хөнгөн атлетикийн спортын мастерын болзол хангасан юм. 

Мөн тус ангийн алба хаагчид “Багахангай марафон-2024” улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, 50 км зайн 19-34 насны эмэгтэй төрөлд ОУХМ дэд ахлагч Б.Сарангуа тэргүүн байр, 10 км зайн 18-аас дээш насны эмэгтэй төрөлд ОУХМ ахлагч Б.Мөнхзаяа тэргүүн байр, 50 км зайн 35-54 насны ээгтэй төрөлд ОУХМ Г.Уугантуяа дэд байр, 5х10 км буухиа гүйлтийн 18-34 насны ангилалд ОУХМ ахлагч Б.Мөнхзаяа мөн дэд байрыг тус тус эзэллээ.

Таны сурталчилгаа