Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа : "Төв аймгийн Мөнгөнморьд суманд 1 тохиолдол 3 сарын 19-нд батлагдсан. Энэ хүн Улаанбаатар хотод  шинжилгээ өгч сөрөг гаран 3 сарын 14-нд Мөнгөнморьт суманд компанийхаа 27 ажилтны хамт очсон. Тухайн хүн 3 сарын 17-нд Улаанбаатар явах шаардлагаар Багануур дүүрэгт шинжилгээ өгсөн. Энэ шинжилгээний хариу өчидөр ХӨСҮТ-дээр батлагдсан. Батлагдсан тохиолдлын хариуг бид Мөнгөнморьт сумын шуурхай штабт мэдэгдэж тус компанийн нийт 27 ажилтныг тусгаарлалтанд авсан. Төв аймгийн эрүүл мэндийн газрын 2 баг ажиллан тухайн компани дээр хариу арга хэмжээ авч батлагдсан тохиолдлыг Төв аймгийн нэгдсэн эмнэлэгрүү зөөвөрлөн эмчилгээнд оруулсан" хэмээн мэдээллээ.