Цаг үеийн мэдээ

Завхан аймгаас Архангай аймгаар дайран Улаанбаатарт 3 дугаар сарын 13-ны өдөр,  3 дугаар сарын 15-ны өдөр очсон 2 тээврийн жолооч  Улаанбаатарт 3 дугаар сарын 17-нд шинжилгээ өгөөд 19-нд шинжилгээний хариу эерэг гарчээ. Улмаар тандалт судалгааг шуурхай хийхэд Архангай аймгийн Ихтамир сумын Отгонтэнгэр цайны газар, аймгийн төвийн Буян ресторанд хооллосон байна. Тус хоёр жолоочид үйлчилсэн дээрх газруудын 4 ажилтанд түргэвчилсэн шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан бөгөөд тухайн 4 хүнийг гэрийн тусгаарлалтанд авчээ.

Мөн Батцэнгэл суманд Улаанбаатар хотод өчигдөр орой батлагдсан хүний ойрын хавьтал болох 3 иргэн ирснийг илрүүлэн гэрийн тусгаарлалтад аваад байна.