Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цаг үеийн мэдээллийг хүргэлээ.

Сүүлийн 24 цагт 9520 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 170 хүнээс халдвар илэрсэн. Үүнээс Улаанбаатар хотод 168, Төв аймагт 2 тохиолдол бүртгэгдлээ. Шинээр бүртгэгдсэн 170 тохиолдлын 160 нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бол 10 хүний халдварын уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Ингээд манай улсад коронавирусний батлагдсан тохиолдол 4976, Улаанбаатар хотын нийт өвчлөл 4078 боллоо.