Монгол хүн сансарт ниссэний түүхт 40 жилийн ойг тохиолдуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн ордонд шагнал гардуулах ёслол боллоо.
Ерөнхийлөгчийн зарлигаар БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаад төрийн дээд шагнал Чингис хаан одон гардуулав.
Ж.Гүррагчаа нь Монгол Улсаас сансарт ниссэн анхны, Ази тивээс хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн юм.
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан жил бүр Чингис хаан одон гардуулдаг уламжлал тогтоод буй. Харин өнгөрсөн онд цар тахлын улмаас уг одонг гардуулах ёслол зохион байгуулагдаагүй юм.