УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монгол Улсын Их хурлын гишүүн, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан : "2021 оны 3 сарын 28-ны өдөр товлосон цаг хугацаандаа Ардчилсан намын даргын сонгууль явагдаж өндөрлөлөө. Дотоод сонгуулийн хорооноос намын даргын сонгуулийн урьдчилсан дүн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр танилцуулсан. Ардчилсан намын даргын сонгуульд оролцсон 4 гишүүнээс нийт оролцсон гишүүдийн 54.6 хувийн саналаар Ардчилсан намын шинэ даргаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл сонгогдсон гэдгийг албан ёсоор мэдээлж байна. Ингээд Ардчилсан намын даргаар сонгогдсон даргадаа цаашдынх нь улс төрийн ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөж байна" гэлээ.