Цаг үеийн мэдээ

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнэ энэ оны нэгдүгээр улиралд 2010 оны эцсээс 78,4 хувиар өсөж, өмнөх оны мөн үеийнхээс 0,4, өмнөх улирлаас 0,2 хувиар хямдарчээ.

Орон сууцны үнэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс Сонгинохайрхан дүүрэгт 3,6, Чингэлтэй дүүрэгт 0,7, Баянзүрх дүүрэгт 0,6 хувиар багассан байна. Харин Хан-Уул дүүрэгт 1,3, Баянгол дүүрэгт 0,8, Сүхбаатар дүүрэгт 0,5 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Орон сууцны үнэ 2021 оны нэгдүгээр улиралд өмнөх улирлынхаас Сонгинохайрхан дүүрэгт 1,7, Баянзүрх дүүрэгт 0,5 хувиар хямдарсан бол Сүхбаатар дүүрэгт 0,6, Баянгол, Чингэлтэй дүүрэгт 0,2, Хан-Уул дүүрэгт 0,1 хувиар өсжээ.