Дархан-Уул аймагт сүүлийн 24 цагт 27 PCR-ийн шинжилгээ хийж 5 эерэг тохиолдол батлагдлаа. Эдгээр тохиолдлууд нь
- Хонгор сумын иргэн 1
- Өмнөговь аймгаас ирсэн иргэн - 2
- гэрийн тусгаарлалтад байсан иргэн - 1
- Улаанбаатар хотоос ирсэн хүнс тээврийн -1 жолоочоос тус тус илэрсэн байна.
Эмчлэн тусгаарлах байрнаас өнөөдөр /2021.04.12/ 11 иргэн гэрийн тусгаарлалтад шилжиж нийт 48 иргэн эмчлүүлж байгаагийн нэг иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа талаар ЭМГ-аас мэдээллээ.
Олон улсын худалдааны төвөөр үйлчлүүлсэн smartdarkhan.com цахим хаягт бүртгүүлсэн иргэдээс өнөөдөр /2021.04.12/ PCR-ийн шинжилгээг авна.
Нийслэлд болон өөр бусад аймаг орон нутагт БНХАУ-ын Синофарм компанийн эмийн үйлдвэрийн Синовак вакцины эхний тунгаа хийлгэсэн иргэдийн бүртгэлийг Эрүүл мэндийн газрын 7037-1000 дугаарт бүртгэн энэ сарын 20-ноос 2 дахь тунг хийх юм байна.
“Ковид-19” халдварт өвчлөлийн тохиолдол Дархан сумын 2 баг буюу Ширээ нурууны 14 иргэн батлагдаж 30 орчим иргэн ойрын хавьтал болсон. Үүнтэй холбогдуулан Ширээ нуруунд 72 цагийн хугацаанд зорчих хөдөлгөөнийг бүрэн зогсоож ИРГЭД-ээс PCR шинжилгээг авч эхэллээ.
Зорилтот 300 өрхөд аймгийн Онцгой комисс, Улаан загалмайн хороотой хамтран хүнсний багцыг маргаашнаас эхлэн олгоно.
Дархан-Уул аймаг руу нэвтэрч буй иргэд постон дээр коронавирусийн төлбөртэй түргэвчилсэн оношлуурт хамрагдсаны үндсэн дээр нэвтэрнэ.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн онцгой комисс