Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр: "Сүүлийн үед нас баралтын тоо огцом нэмэгдэж байна. Үүн дотор гэрийн нас баралт 5 бүртгэгдсэн байна. Гэрийн нас баралт бүр дээр тодорхой дүгнэлт үнэлгээнүүдийг өгч байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ цаг алдах болон бусад нөлөөлж буй хүчин зүйлүүдийг судалж байна. Хэзээ оношлогдож, эрүүл мэндийн ямар тусламж үйлчилгээ авсан, суурь архаг өвчнүүд нь юу байв гээд судалж байна. Зарим тохиолдолд өөрийнхөө шинжилгээнд итгэхгүй байх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авахгүй цаг алдах зэрэг зүйлүүд байна. Тэгэхээр ПСР шинжилгээндээ итгэж, өөрт нь илэрч буй зовиурын дагуу гэртээ тусгаарлагдахаас илүү өндөр настай эрсдэлт бүлгийн хүмүүс байвал эмнэлгийн хяналтад ороосой гэдгийг хэлмээр байна. Дээр нь заавал ПСР шинжилгээний хариу хүлээж, эмнэлгийн тандалтын баг ирхийг хүлээхгүйгээр ноцтой аюултай шинж тэмдэг илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагууд маань хүлээн авч яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэхэд бэлэн болсон" гэлээ.