Цаг үеийн мэдээ

АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзаж, зарим асуудлын талаар ярилцах хүсэлтэй байгаа талаар албаныхан мэдээлэл өгсөн байна. Тэгвэл АНУ-ын зүгээс гуравдагч оронд уулзалтыг зохион байгуулж В.Путинтай уулзмаар байгаагаа Ж.Байден илэрхийлсэн аж. Украйны бүс нутгийн аюулгүй байдал дээр АНУ их санаа зовж байгаагаа утсаар ярьж байхдаа мэдэгдсэн бололтой. Газарзүйн хувьд ОХУ өөрийн хөрш орны бүс нутгийн ойролцоо дотоод үйл ажиллагаа явуулсан гэж тайлбарлаж байгаа ч алсаараа Хар тэнгис, Турк, Ойрхи Дорнод гэсэн сувгийг бэхжүүлэх ажиллагаа явуулж буй нь тодорхой юм. 

Эх сурвалж: https://ria.ru/20210413/bayden-1728134179.html

Таны сурталчилгаа