Австралийн Перт хотоос хойш 700 км-т орших амралтын алдартай хот болох Kalbarri, Northampton гэх газрууд өнгөрсөн ням гарагт 170 км цагийн хүчтэй салхины улмаас маш их хохирол амсаад байна.
Яг одоо сүйдсэн газруудыг цэвэрлэх, хохирлын хэмжээг тогтоох ажил үргэлжилж байгаа бөгөөд сэргээн босгох ажил 2 жил үргэлжилж магадгүй хэмээн мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь дэлхийн даяар барилгын материалын нийлүүлэлт тасалдсан, эрэлт ихтэй байгаа юм.
Оршин суугчид: "Амьдрах ажиллах орчин нь үгүй болсон тул цаашид хаана амьдрахаа мэдэхгүй байна. Ямартай ч сүйрсэн байшиндаа эргэн ирж, бүтэн үлдсэн зарим эд зүйлсээ цуглуулж байна" гэлээ.
ADF /Australian Defence Force / буюу Австалийн Батлан хамгаалах хүчин тус хотод ажиллахаар өчигдөр хөдөлсөн тухай Ерөнхий сайд Scott Morrison сошл хуудаснаа оруулсан байсан.
Мөн эдгээр газруудад оршин суудаг, салхинд орон гэрээ алдсан хүмүүст Холбооны Засгийн газраас насанд хүрсэн хүнд 1000 доллар, хүүхдэд 400 долларын тэтгэмж өгөхөөр болсон байна.
Орчуулсан: Ж.Ундрахбаяр / Австралийн мэдээг монгол хэлээр хуудас/
Эх сурвалж: