Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар 4 дүгээр сарын 9-ний өдөр утсаар ярьж, цаг үеийн болон хоёр орны харилцааны зарим асуудлаар санал солилцлоо.

Энэ үеэр ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов Монгол Улсын Эрүүл мэндийн яам, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн хооронд 4 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан вакцин нийлүүлэх гэрээний дагуу эхний нийлүүлэлтийг энэ сард багтаахаар оросын тал анхааран ажиллаж байгааг онцлов.

Элчин сайд Д.Даваа Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөө амжилттай хэрэгжиж эхэлж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов ойн хүрээнд хэрэгжүүлж эхлээд байгаа арга хэмжээг сайшаахын сацуу Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Шадар сайд нараас тавьсан Монгол Улсад “Sputnik V” вакцин нийлүүлэх хүсэлтийг ОХУ нааштай шийдвэрлэж байгааг дуулгалаа. Монгол Улсын Эрүүл мэндийн яам, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн хооронд 4 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан вакцин нийлүүлэх гэрээний дагуу эхний нийлүүлэлтийг энэ 4 дүгээр сард багтаахаар оросын тал анхааран ажиллаж байгааг орлогч сайд онцлов.

Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин нарын цахим уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахад хамтран ажиллахаар тохиров.

Эх сурвалж: ГХЯ

Таны сурталчилгаа