Цаг үеийн мэдээ

Иргэн Б.Сүндэръяа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг бэлгийн халдашгүй байдал, эрүүл мэндэд халдсан, заналхийлсэн, сүрдүүлсэн хэмээн өнөөдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргалаа. Тэрээр энэ асуудлаараа өмгөөлөгчийн хамт сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр: "Би үүсээд байгаа асуудлаар цагдаагийн байгууллагад өргөдөл өгөөд гарч ирлээ. 2019 онд УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай танилцаж байсан. Түүнээс өмнө манай найз охиноос намайг танилцуулж өгөх хүсэлт их тавьсан байна лээ. Сонгуулийн үеэр намайг тайван амьдрах боломж олгохгүй байгаа учраас өнөөдөр албан ёсоор цагдаагийн байгууллагад хандаж байна.Гэрээсээ гарах боломжгүй байсан тул өнөөдрийг хүртэл цагдаа, ХЭҮК-т хандаж чадахгүй байсаар байна. Би маш удаан хугацаанд дарамт, шахалттай амьдарсан. Цаашид ч үргэлжлэх учраас өнөөдөр би ил гарч байна. Надад гэрч, нотлох баримт бүгд бий. Би энэ асуудлыг гаргаж тавьснаас хойш 1000 гаруй охид УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудлаар надтай холбогдсон. Эдгээр хүмүүс өөрт нь тохиолдсон асуудлаа надад хандаж байна. Хохирогчид нэр, нүүрээ гаргахаас айж байна. Тэгэхээр би л нүүрээ гаргаад өнгөрье гэж бодож байна. 20 гаруй жилийн өмнөх үйл явдлыг ч ярьж байгаа хүн байна. Намайг анх Ц.Анандбазартай танилцуулсан охин гадаадад байгаа" гэлээ.