Вакцинаас болж хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа зарим нэг факт байгаа талаар өмнө нь мэдээлэл цацагдаж байсан. Тэгвэл AstraZeneca төрлийн вакцинаас болж цусны өтгөрөл үүсэж байгаа гэх шалтгааныг эрдэмтэд судалж байгаа билээ. Харин вакцинаас болж цусны өтгөрөл үүсч буй шинж тэмдгийн талаар эх сурвалж онцоллоо. Johnson and Johnson ч гэсэн цусны өтгөрөл гэсэн асуудалтай байгаа. Тиймээс эдгээр төрлийн вакцинуудыг хийлгэсэн хүмүүс өөрийн эрүүл мэнддээ санаа зовж, цусны өтгөрөлийн эхний үеийн шинж тэмдэг ямар байдаг талаар их санаа зовж эрүүл мэндийн байгууллагаас асууж байгаа аж.
Цусны өтгөрөл нь вен болон артерийн судаснаас үүсч болно. Үндсэн хоёр хүндрэл байдал бөгөөд хоюулаа хүнд ноцтой байдалд хүргэж болно. Нэг нь тромб буюу хөдөлгөөнгүй тромб бөөгнөрөл гэж нэрлэдэг. Цусны нөжрөлт үүссэн хэсгээр бөглөрөл үүсэх эхлэлийг бий болгодог байна. Нөгөө нь эмболус буюу судас суларч, зөөлөрдөг цусны бөөгнөрөл гэж хэлж болно. Эдгээр нь зүрх болон уушгинд хүнд нөхцөл байдал дагуулж, өндөр эрсдэл дагуулж байдаг учраас ноцтой аюултай гэж ойлгож болно. Таны бие сулрах, хөл хавагнах, судас чинэрч бага зэргийн өвдөлтөөс эхлэх зэрэг шинж тэмдэг байдаг байна. Нөгөө нь гэнэт ханиалгах, цээжээр хөндүүр орж, амьсгал давчдах, хэт их хөлрөх, арьсны өнгө өөрчлөгдөх зэрэг шинж тэмдэг бага багаар илэрдэг аж. Тиймээс хэрэв та эдгээр төрлийн хоёр вакцин хийлгэсэн бол дараах шинж тэмдгийг анзаарах учиртай юм байна.
Эх сурвалж: https://www.huffpost.com/entry/symptoms-blood-clot-prevent_l_6075ab53e4b063a41949eb4e