Цаг үеийн мэдээ

2021.04.15 Пүрэв гараг

Хаврын адаг хар луу сарын хоёр хар мэнгэтэй харагчин могой өдөр

Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно

Наран ургах, шингэх: 06.03-19.42

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй 

Суудал: Шороо

Аргын тооллын 4 сарын 15. Бархасвадь гараг. Билгийн тооллын 3. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, харагчин могой өдөр. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр.