Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээллийг өглөө. Улсын хэмжээнд нийт 11963 хүнд коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд шинээр 1340 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 21.995 боллоо. 

Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр өчигдөр 3 хүн коронавирусний халдварын улмаас нас барсныг мэдээллээ.

Тэрээр: " Харамсалтай мэдээ байна. Сүүлийн 24 цагт дахин 3 хүн нас барлаа. Ингэснээр Монгол улсад Ковид 19- халдварын шалтгаанаар нас барсан хүний тоо 44 боллоо" гэв.