Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас коронавируст халдварын цаг үеийн мэдээллийг хүргэлээ.

Сүүлийн 24 цагийн хугацаад нийт 889 хүнд шинээр коронавирусийн халдвар илэрч манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 22884 боллоо.

Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр өчигдөр 5 хүн коронавирусний халдварын улмаас нас барсныг мэдээллээ. 

Тэрээр: " Сүүлийн 24 цагт 5 хүн нас барлаа.

Тодруулбал: 75 эмэгтэй 4 сарын 11-нд онош нь батлагдаж, Ачтанд эмчлүүлж байсан

55 эмэгтэй Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт

34 эрэгтэй 04 сарын 15-нд онош нь батлагдсан, БЗД-ийн 4-р хорооны иргэн байсан 

57 эрэгтэй 3 сарын 31-нд батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан

61 эрэгтэй 4 сарын 16-нд онош нь батлагдаж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан.  Ингэснээр нийт нас баралтын тоо 49 болж байна " гэлээ.