Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамн цаг үе, нөхцөл байдлын мэдээлэл өглөө. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан "Өнөөдрийн байдлаар батлагдсан нийт тохиолдлын 20 хувь нь 0-17 настай 4412 хүүхэд байна.

0-4 насны хүүхэд 23,4 хувь

5-9 насны хүүхэд 31,9 хувь

10-14 насны хүүхэд 32,7 хувь 

15-18 насны хүүхэд 14 хувийг тус тус эзэлж байна. 

Хүүхдүүдийн биеийн байдал хүндэрсэн тохиолдол харьцангуй бага ч тэд вакцин хийлгээгүй учраас хүндрэх магадлалтай. Хэрэв биеийн байдал хүндэрвэл амьсгалын зам, бөөр, зарим тохиолдолд мэдрэлийн эд эсийг гэмтээх эрсдэлтэй байдаг. Ер нь халдвар эдгэрсний дараа ядрах, үс унах тохиолдол бий. Тиймээс ковид-19-ийг зүгээр нэг энгийн томуу хэмээн тайвширч болохгүй юм" гэлээ.