Цаг үеийн мэдээ

Өчигдөр Хэрлэн сумаас 201, Норовлин-1 нийт 202 сорьцоос аймгийн Нэгдсэн эмнэлгийн  молекул лабораторид шинжилгээ авсан бөгөөд хариу хараахан гараагүй байна.

Хэнтий аймгийн хэмжээнд 23 шуурхай штабт 27 алба хаагч, 44  хяналт шалгалтын пост болон тусгаарлан ажиглах цэгт, 88 алба хаагч,  41 тээврийн хэрэгсэл, хөдөлгөөнт эргүүлд 71 алба хаагч, 5 тээврийн хэрэгсэл нийт 159 алба хаагч, 46 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.

Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт нийт 26 иргэн тусгаарлагдан эмчлэгдэж байгаа бөгөөд өнөөдөр Хэрлэнбаян-Улаан тосгоны нэг өвчтөн бүрэн эдгэрч эмнэлгээс гарахыг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.  Одоогоор батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 159, дам хавьтлын 260 иргэн байна. 

Өчигдөр нийт 7 аж ахуй нэгж байгууллага, 2 өрхийн  1449 м2 талбайд ЗӨСТ-өөс эцсийн ариутгал халдваргүйжүүлэлт хийж, Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавин ажилласан байна.

Хэрлэн сумын хэмжээнд түлээний нүүрсний хүргэлтээр 17 автомашин, хүнсний хүргэлтээр 57 авто машин, эмийн хүргэлтээр 7 автомашин, мах хүргэлтээр 3 автомашин хүргэлтийн үйлчилгээ хийсэн бөгөөд мэргэжлийн байгууллага хяналт тавин ажиллаж байна.  Хүнсний хүргэлтээр өчигдөр 1700 өрх үйлчлүүлсэн, нийтдээ 376 хүн гэрийн ажиглалтад байгаагаас батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтал болсон иргэд 313 хүнд хяналт тавин ажиллаж байгааг эх сурвалж мэдээллээ.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ