Цаг үеийн мэдээ

"Ковид-19"-ийн халдвар авсан Ховд аймгийн Зэрэг сумын 9 иргэний ойрын хавьтлын 110 иргэний PCR шинжилгээний хариу бүгд "СӨРӨГ" гарлаа

Өчигдөр /2021.04.18/ Зэрэг сумаас 9 иргэн “Ковид-19”-ийн халдвартай болох нь PCR шинжилгээгээр батлагдсан. Эдгээр иргэдийн ойрын хавьтлын 110 иргэнээс авсан сорьцод хийсэн шинжилгээний хариу дөнгөж сая /2021.04.19.17:00/ цагт гарлаа. 

Нийтдээ 144 сорьцод шинжилгээ хийснээс 2 эерэг гарсан. Энэ нь  Улаанбаатар хотоос ирж байсан нэг иргэнээс, Жаргалант сумын харьяат, сайн дураараа шинжилгээ өгсөн нэг иргэнээс халдвар илэрчээ.