Цаг үеийн мэдээ

Интермед эмнэлэгт COVID-19 коронавируст халдварын эсрэг дархлаа тогтоц шалгах шинжилгээ хийж эхэлжээ. 

COVID-19 вирусийн эсрэг дархлаа тогтоц шалгах ХБНГУ-ын Roche брэндийн ANTI-SARS-COV-2-N тестийн мэдрэг чанар хамгийн өндөр буюу 99.5% юм байна. 

Шинжилгээг хэн өгөх вэ?

Ковид-19 вирусээр өвдөөд эдгэсэн хүн

Идэвхгүйжүүлсэн вирусийн вакцин (БНХАУ-ын Vero Cell) хийлгэсэн хүмүүст санал болгож байна.

Шинжилгээг цусаар авах ба хариу ачаалал хэвийн үед 1 цагийн дараа, шинжилгээний ачаалал ихтэй үед 3 цагийн дараа гарч, таны бүртгэлтэй утсанд мэдээлэл очно.  

 Жич: Та цаг авах шаардлагагүй бөгөөд эмнэлэгт нэвтрэхгүйгээр Интермед эмнэлгийн гадаа лабораторид тус шинжилгээг өгөх боломжтой. 

 Хаяг: Интермед эмнэлгийн гадаах лаборатори

 Цагийн хуваарь: Өдөр бүр 08:00-12:00

Шинжилгээний үнэ: 40,000₮