Цаг үеийн мэдээ

Америкийн Кино академийн  93 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотод эхэллээ. Энэ жилийн наадамд нэр дэвшигчид өмнөх жилүүдээс онцлог зүйл ихтэй байна.

Тодруулбал: Оскарын наадмын шилдэг найруулагч төрөлд өмнө нь таван эмэгтэй уран бүтээлч нэр дэвшиж байснаас, нэг нь л шилдгээр шалгарч байсан бол энэ жилийн Оскарын наадмын шилдэг найруулагчаар Клое Зао "NOMADLAND" уран бүтээлээрээ тодорлоо. Ингэснээр тэрээр энэ төрөлд ялагч болсон анхны ази гаралтай эмэгтэй уран бүтээлч болж байна.