Цаг үеийн мэдээ

Оскарын наадмын Шилдэг эмэгтэй туслах дүр: Юун Ёо Жун ("Minari")

Америкийн Кино академийн  93 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотод эхэллээ.

Энэ удаагийн Оскарын наадмаас анх удаа солонгос эмэгтэй жүжигчин шагнал хүртлээ. Жүжигчин Юун Ёо Жун "Minari" киногоороо шилдэг эмэгтэй туслах дүрийн номинацид шилдгээр шалгарлаа. Ингэснээр тэрээр Оскарын шагнал хүртсэн анхны солонгос жүжигчин болж байна. 

Харин тэрбээр шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн ази гаралтай хоёр дахь жүжигчин болж байгаа бөгөөд түүнээс өмнө нь Японы уран бүтээлч Миёоши Умеки 1975 онд уг шагналыг гардаж байжээ.