“Токио-2020” зуны олимпын наадмын эрх болгох чөлөөт бөхийн тэмцээн 5 дугаар сарын 6-наас 9-нд Болгарын Софи хотноо болох гэж байна. Энэхүү тэмцээнд манай 5 тамирчин, 3 дасгалжуулагчийн хамтаар оролцохоор Казахстан улсад бэлтгэлээ хангаж байна.
Багийн бүрэлдэхүүн:
· 57 кг: Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Монгол улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр
· 74 кг: 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер Б.Бямбадорж
· 86 кг: Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Монгол улсын гавьяат тамирчин П.Өнөрбат
· 97 кг: Азийн танхимын наадмын хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер Ч.Алтангэрэл
· Эмэгтэйчүүдийн 62 кг: Чөлөөт бөхийн "Poland Open", “Иван Яригин” олон улсын тэмцээний аварга, Олон улсын хэмжээний мастер Х.Болортуяа
Дасгалжуулагчаар:
· Б. Баттулга - Шигшээ багийн ахлах дасгалжуулагч
· А. Цэдэнсодном - Эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, МУГДасгалжуулагч
· Ө. Ууганбаяр – Эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч