Чех улсын Усти-над-Лабем хотноо 05 сарын 04-09-ний өдрүүдэд 51 дэх удаагийн олон улсын гран-при тэмцээнд зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнд Монголын боксын насанд хүрэгчдийн шигшээ багийн эрэгтэй 6, эмэгтэй 3 тамирчин оролцоно.
Эрэгтэй тамирчид:
Х.Энхмандах
Х.Энх-Амар
Э.Цэндбаатар
Б.Чинзориг
Б.Мишээлт
О.Бямба-Эрдэнэ
Эмэгтэй тамирчид:
Л.Алтанцэцэг
О.Есүгэн
М.Намуун нар оролцоно.
Шигшээ багийн тамирчид энэхүү тэмцээнээ дуусгаад ХБНГУ-д Кубын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийнэ. Үргэлжлүүлээд 2021.05.21-06.01 хооронд АНЭУ-ын Дубай хотноо болох ААШТ-д оролцох юм байна.
Багийн ахлах дасгалжуулагчаар Ж.Энхтөр, дасгалжуулагчаар А.Гантулга,Б.Пүрэв-Очир нар ажиллана.