Орон нутагт вакцжинжуулалтыг эрчимжүүлж эхэлж байна. Хөдөө орон нутгийн вакцинжуулалтын явцыг эрчимжүүлэхээр вакцин ачсан цуваа хөдөллөө.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Улс төрийн хөөсөнд автахгүйгээр вакцинжуулалтаа эрчимжүүлж дуусгах нь хамгийн эхний зорилт. Нийслэлийн иргэд гэрийнхээ хажууханд байгаа дархлаажуулалтын цэгтээ очиж вакцинаа хийлгэмээо байна. Бид хамтдаа хичээж байж үүний ард гарна" гэлээ.
Мөн тэрбээр тавдугаар сард нийслэлийн бүх иргэдийг, долдугаар сар гэхэд хөдөө орон нутгийн иргэдийг вакцинжуулалтад хамруулж дуусгахаар ажиллаж буйгаа хэлсэн юм.