Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас өнөөдөр /2021.05,03/ ковид-19 халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. Шинээр 911 тохиолдол илэрсэн бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,225 иргэн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Түүнчлэн ЭМЯ-наас вакцинжуулалтын талаарх мэдээллийг өгөв.

Монгол улсын хэмжээнд нийт 947,529 иргэн Ковид-19 халдварын эсрэг вакцины эхний тунг, 451,063 хүн 2-р тунг хийлгэсэн байна. Ингээд нийт Монгол улсад вакцин хийлгэсэн хүний тоо 1,398,592 боллоо.