Зүүн бүсийн зөвлөлийн дарга, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн 2024 оны УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрог буюу зүүн бүсэдинэр дэвшихээр тодорлоо.
Түүний аав нь Дорнод аймгийн Халхгол сумын музейн захирлаар олон жил ажилласан, бол харин ээж нь Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн байна.
Тэрээр хамгийн олон жил буюу 8 жил тогтвор суурьшилтай ажилласан Засаг дарга нарын нэг юм. Тэрээр ард иргэдийн итгэлийг дааж, олон удаа сонгогдсон бөгөөд аймгийн төсвөө бие даан бүрдүүлж, улсын төсөвт татаас өгдөг 6 аймгийн нэг болгож чадсан.
Тэрээр газрын тосны инженер мэргэжилтэй бөгөөд Уул уурхайн компаниудын хариуцлагагүй үйл ажиллагаатай тууштай тэмцэж байв. Уул уурхайн компаниудтай нийгмийн хариуцлагын гэрээг байгуулж, сүүлийн 6 жилийн хугацаанд Орон нутгийн хөгжлийн сандаа 20 гаруй тэрбум төгрөгийг төвлөрүүлж, байгалийн нөхөн сэргээгддэггүй баялгаас орж буй энэхүү орлогыг нөхөн сэргээгддэг баялаг буюу хөдөө аж ахуй, хүний хөгжлийн салбарт зарцуулан ажиллаж байна. Мөн аймгаа бичил уурхайгүй аймаг болгосон.
Хүний хөгжил тэр дундаа хүүхдийн хөгжлийг бодитоор дэмжигч “Хүн хөгжсөнөөр аймаг, улс орон хөгжинө” гэдэг зарчмыг баримтлагч. Улсын хэмжээнд жишиг болох олон төслүүдийг санаачлан хэрэгжүүлсэн. Тухайлбал Хүн болох багаасаа, Эмчийн туслах, Багшийн туслах, Нутгийн ирээдүй оюутны сургалтын тэтгэлэг, сумдад төрийн албан хаагчийн орон сууц, Арван мянган хүлэмж, жимсний мод тариалъя, Орон сууцтай багш, сувилагч буюу Дорнодын багш, Би сувилагч болзолт уралдааныг зохион байгуулж, бага ангийн бүх багш нарийнхаа нийгмийн баталгааг дэмжих зоримог ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
Ялангуяа аймгийнхаа боловсролын салбарыг дэмжин ажиллаж, Улсын хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээр тэргүүлэгч аймгуудын эгнээнд жагсаж, сүүлийн 6 жил амжилтаа хадгалж байгаа юм. Мөн бүх сумын сургуулийн ширээ сандлыг бүрэн шинэчилж, сумдынхаа сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлгийг 100 хувь боловсон ариун цэврийн байгууламжтай болгож, модон жорлонг халж чадсан анхны аймаг болгосон.