МАН-аас нэр дэвшигчдээ зарлах гэж байна. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаас тодрууллаа.
-Таныг нэр дэвшээгүй гэсэн мэдээлэл байна?
-Миний хувьд нэр дэвшээгүй. Намын удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хүндэтгэлтэйгээр хүлээн авч байна. Миний хувьд Дорнод аймгаас 3 удаа сонгогдсон. Итгэл хүлээлгэсэн намайг сонгож байсан Дорнод нутгийнхаа ард олонд талархал илэрхийлье.
Хоёрдугаарт, дахин дэвшихээр улайран зүтгэж, маргаан үүсгэх ямар ч шалтгаан байхгүй. Рейтингийн хувьд хэвийн байсан. Гэхдээ манай намд нөлөөтэй нэг хүн, энэ хүн Риогийн нөлөөтэй. Чамайг дэвшүүлэхгүй хараарай гэж намайг заналхийлж байсан юм. Тэр хүний ёсоор болж байх шиг байна.
-Нэрийг нь хэлж болох уу?
-Тэр хүн бол гадаадын хөрөнгө оруулалтыг зүтгүүлсэн, газрыг 100 жилээр гаднынханд өгөхийг санаархсан. Мөн гадны хөрөнгө оруулагч нэртэй мөнгөгүй цагаачдыг оруулах, тэр хүмүүс нь монголд байнга оршин суух эрх эдлэх ийм муухай хуулийг оруулж ирсэн сайд байгаа.
-Ч.Хүрэлбаатар сайд юм уу?
-Тэр бол Ч.Хүрэлбаатар сайд.
-Та хоёрын хооронд ямар асуудал байгаа юм бэ?
-Бид хоёрын хувьд хувийн асуудал байхгүй. Ерөнхийдөө бол үргэлж гаднынхны эрх ашгийг хамгаалж УИХ-д ажилладаг. Тохой залган суухдаа энэ олон жил түүнийг нь би ойлгож мэдсэн. Тэр байтугай Оюутолгойн борлуулалтын мөнгийг Монгол Улсаар дамжих тогтоолыг Даваасүрэн батлуулаад сар болоогүй байхад дараа нь Ч.Хүрэлбаатар тогтоолын төсөл оруулж байгаад, буцаагаад Монголбанкаар Монгол Улсад Оюутолгойн алт, зэсийн мөнгийг оруулахгүй ийм байдлыг бий болгож байсан. Сая Гадаадын хөрөнгө оруулалтын хуульд дээр чичирч байсан юм. Үүнийг 2-3-хан цөөхөн гишүүн эсэргүүцэж үг хэлснийг та бүхэн мэдэж байгаа. 100 мянган хүн энэ хуулийг эсэргүүцэж, энэ хууль түр татагдах шалтгаан болсон.
-Ч.Хүрэлбаатар сайд намд тийм их нөлөөтэй хүн үү?
-Ч.Хүрэлбаатар намд олон жил болсон нөлөөтэй, мөнгөтэй хүн. Тиймдээ ч Увс аймагт мөнгө тараасныг оюутнууд өнөөдөр хэвлэлийн хурал хийж хэлсэн байна лээ. Монголд бугшсан бэтэг шиг ийм хүмүүсийг битгий гаргаасай. Говь-Алтай, Увс, Завхан, Ховдын ард иргэдэд хэлмээр байна. Миний хувьд айхавтар улайрч дайрч дэвших шалтгаан байхгүй. Миний ээж өндөр настай хүн бий. Өнөөдөр миний ээж намайг дахиад дэвших хэрэггүй гэсэн. Энэ бас надад бас нэг шалтгаан болж байна.
С.ОТГОН
Zochin
2024-05-21
Eejiinhe ugend ordog sain huu baina ard tumnee bodood guriliinhaa uniig buulga gej helsen bol uulgxhal baij tiime
Жавхлант
2024-05-21
За яахав дээ намаасаа гараад ирэх байлгүй дээ сайн удамтай хүмүүс байдаг амжилт
Зочин
2024-05-21
Хүрэлбаатар борчулуун 2 гэдэсэндээ хөлөө жийлцлээ, гэхдээ энэ 2 улсдаа нутагтаа улс орондоо өр өгөөжтэй юм хийж чадаагүй зүгээр л хувьдаа ашиг харж мөнгөтэй болсон хүмүүс намайг дэвшүүлэхгүй гэсэн би дэвшихгүй ээж бас хэрэггүй гэсэн гээд Борчулуун нэг их нэр цэвэр улс төрч шиг өрөвдүүлэх гэж бх шиг бна шанага Хүрэлбаатар та 2 хоёулаа маш адилхан мөнгөний хүмүүс бас болоогүй нэр дэвшиж гарч ирлээ нөгөө дэмжсэн ард иргэдээ 4 жил нүдний булангаар хардаг балиар 2
2024-05-21
хүрэлбаатар айд бол монголд гавьяатай хүн шүү чи харин юу хийсэн юм вэ