Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас ковид-19-ийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1015 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 40,396 болов. Шинээр бүртгэгдсэн 1015 тохиолдлын 895 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 103 тохиолдол, зөөвөрлөгдсөн 16 тохиолдол, мөн эмнэлгээс шалтгаалах 1 тохиолдол илэрсэн байна. Мөн 7 хүн коронавируст халдварын улмаас нас барсан байна.