Цаг үеийн мэдээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 1015 хүнд шинээр коронавирусийн халдвар илэрч манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 40,396 болов. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1401 хүн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 24,333-д хүрсэн байна. Эмнэлгээс 418 хүн эдгэрсэн бол гэрээр эмчлэгдэж байсан 983 иргэн эдгэрчээ.

Халдварын улмаас эмчлүүлж байгаа 4,869 хүний биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн - 2,717

Хүндэвтэр - 1,545

Хүнд - 486

Маш хүнд - 121 хүн байна.