Цаг үеийн мэдээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 1015 хүнд шинээр коронавирусийн халдвар илэрч манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 40,396 болов. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1401 хүн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 24,333-д хүрсэн байна.

Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр өчигдөр 7 хүн коронавирусний улмаас нас барсныг мэдээллээ. 

Тэрээр: " Харамсалтай мэдээ байна. Сүүлийн 24 цагт дахин 7 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас барсан хүний тоо 126 боллоо " гэв.

"Мөн Коронавируст халдвараар нас барсан хүмүүсийн ар гэр, төрөлд төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.