Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас өнөөдөр /2021.05.04/ ковид-19 халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. Шинээр 1015 тохиолдол илэрсэн бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд 1401 иргэн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Түүнчлэн ЭМЯ-наас вакцинжуулалтын талаарх мэдээллийг өгөв.

Монгол улсын хэмжээнд нийт 1,037,675 иргэн Ковид-19 халдварын эсрэг вакцины эхний тунг, 494,847 хүн 2-р тунг хийлгэсэн байна. Ингээд нийт Монгол улсад вакцин хийлгэсэн хүний тоо 1,532,522 боллоо.