Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд коронавирусийн халдварын 1015 тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 40396 боллоо.

4-р сарын 26-ны өдөр Энэтхэг Улаанбаатарын онгоцоор ирсэн тус улсын 16 иргэнээс коронавирусийн халдвар авсныг хоёр дахь шинжилгээгээр тогтоожээ. Энэ хүмүүс Дорноговь аймагт тусгаарлагдан эмчлүүлж байна.

Өнгөрсөн долоо хоногт энэ онгоцоор ирсэн 19 иргэнээс халдвар илэрсэн бөгөөд нэг нь Улаанбаатарт эмчлүүлж байна.