Халдварт өвчин гээд уг нь тус улсад нөхцөл байдал хөл хорионы дэглэмтэй байгаа. Мөн вакцины асуудал ч яригдаж, иргэд нь эрүүл мэнддээ анхаараад явж байсан үе саяхан. Харин Колумбын хууль батлан гаргах эрх бүхий хэсэг улс төрчид татварын тухай багц хуулийн шинэчлэл хийх гэж байгаатай холбоотой өнөөдөр болж байгаа жагсаал цуглаан эхэлсэн.
Өчигдөр уг нь татварын тухай багц хуулийг эргүүлэн татаж байгаа талаар олон эх сурвалж мэдээлэл оруулж байсан бол өнөөдөр нөхцөл байдал 360 хэм өөрчлөгдлөө. 19 хүн амиа алдаж, цагдаа хүчнийнхэн хүч хэрэглэн жагсаал цуглааныг тарааж байна. Богота хотод хамгийн том мөргөлдөөн болоод байсан бол цагдаа нар өнөөдөр гудамж талбай бүрт эсэргүүцэгч нартай тулж байна.
Өчигдөр ерөнхийлөгч Иван Дукуй "татварын шинэчлэл зайлшгүй хийнэ. Цаг нь ирсэн" гэж мэдэгдсэний улмаас жагсаал дахин хүчээ авч 10 мянга гаруй хүн татварын эсрэг жагсаалд нэгджээ. Эргээд нөхцөл байдал хүнд болж амиа алдсан 19 хүний дунд 9-р ангийн сурагч ахтайгаа байж байгаад цагдаа нарын гарт харамсалтай байдлаар хорвоог орхижээ. Цаашид ч цагдаа иргэдийн хооронд мөргөлдөөн ширүүсэн нь тодорхой болж байна. Улс төрчид цагдаа нарыг ашиглан иргэдийн эсрэг хүч хэрэглэж, дээгүүрээ татварын тухай шинэчилсэн хуулийг батлах гэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалж: https://www.nytimes.com/2021/05/03/world/americas/colombia-protest-deaths.html