Англи хэл дээр ярьдаг таван улсын нэг болох Шинэ Зеланд БНХАУ-ын эсрэг авч байгаа хориг арга хэмжээ, тэдний эсрэг гаргаж байгаа шийдвэр, бодлого бүрийн эсрэг өөрсдийн дуу хоолойгоо байнга илэрхийлдэг аж. БНХАУ-ын эсрэг бодлого шийдвэрүүд нь Хон Конгийн асуудал, Уйгурын асуудал, Тайваны асуудал, Өмнөд Хятадын тэнгис зэрэг энэ бүхний эсрэг Шинэ Зеланд л АНУ, Канад, Австрали, Их Британи улсуудтай тус тус сөрөг байр суурьтай байдаг аж.
"Холбоотон таван нүдэн" гэх Англи хэлтэй таван орнууд дэлхийн аюулгүй сүлжээний төслийг боловсруулаад ашиглаж байгаа гэх. Харин энэхүү сүлжээг БНХАУ эвдэж, бусад орнуудад боломж олгож байгаа нь яагаад буруу гэж гэсэн байр суурийг Шинэ Зеланд илэрхийлсэн байна. Тус улсын Гадаад хэргийн сайд Нанаиа Махута "Бид өөрсдөө бусдад үлгэрлэж, хүний эрхийг ярьдаг, ардчиллын хөгжил ирээдүйг чиглүүлэн залдаг атлаа яагаад бүсдын эрхийг зөрчиж, хүний эрхийн асуудлаар хүний эрхийг зөрчих гэж" гэсэн үг өгүүлбэр хэлж Шинэ Зеланд улсыг олон улсад хүний эрхийн асуудлаар дээгүүр байр суурь, хөгжилд явж байгааг батлан харуулжээ.
Мэдээж улс орны өөр өөрсдийн эрх ашиг болон нэгдлийн эрх ашиг байж болох ч тэрүүгээр бусдын эрхийг хязгаарлах, өмнө нь зүгээр байсан харилцаа холбоог сүйтгэж байгаа нь ардчиллын нэг хэсэг биш гэдгийг ч эх сурвалж онцоллоо.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-56970640