Цаг үеийн мэдээ

Өнөөдөр буюу тавдугаар сарын 4-ний өдөр НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан СӨХ-гүй байруудад Автомаксыг олголоо. Энэ нь цар тахлын нөхцөлд ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, халдварын эрсдлийг багасгах боломжийг бүрдүүлэх юм.

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан "Гэртээ халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж байсан, эрүүл байсан хүн гараад орцноосоо, цахилгаан шатнаасаа халдвар авч байгаа тохиолдол их байна. Сууц Өмчлөгчдийн Холбоогүй байруудад хог хаягдлын бохирдол, орцны бохирдлын асар том асуудал гарч ирж байна.

Энэхүү автомаксыг олгосноор иргэд маань ээлжилж ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх боломжтой болж байгаа юм.

Бусад улс орны хувьд иргэд өөрсдөө идэвх, оролцоотой байж цар тахлыг дарж авч байна. Манай иргэд ч оролцоотой байж хувийн ариун цэвэр, орчны ариун цэвэрт анхаарч, минийх, чинийх гэхгүй байх хэрэгтэй. Өнөөдрийн үйл ажиллагаа бол 100 хувь иргэдийн хүсэлт, саналын дагуу явж байна" гэлээ.