Цаг үеийн мэдээ

Цэвэр усны шугам гэмтээж ХӨСҮТ усгүй болсон асуудлын дагуу Ус сувгийн удирдах газраас тодрууллаа.

"5-р сарын 2-оос эхлэн 2 цэвэр усны шугам сүлжээг сэрээдэн барилга барих нэрэн доор гэмтээсэн. Өчигдөр 200 мл диаметртэй ХӨСҮТ-ийг усаар хангадаг цэвэр усны шугам сүлжээг гэмтээж, Халдварт өвчин судлалын үндэсний төв усгүй болсон. Тус төвийн хашаанд "Монкон" барилгын компани вакцины агуулах барьж байна. Яаралтай дуусгах хэрэгтэй гэсэн нэрээр зөвшөөрөлгүй барилгын ажил эхэлснээс улбаалж цэвэр, бохир усны шугам гэмтсэн байна" гэлээ.