Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын шинээр барьж буй сансрын станцын эхний болон хамгийн чухал хэсгийг задгай сансарт хөөргөсөн ч нэгэн хачирхалтай, бас айдас хүргэсэн үйл явдал болоод байна. Сансарын станцын "Tianhe" нэртэй хэсгийг хөөргөсөн ч пуужингийн хэсэг удирдлагаа алдаж, эх бие нь гадаргуугаас дэлхийн хаана ч унах аюултай байдал үүсээд байна. 

Мэдээж их хэмжээний хохирол 21 тонн жинтэй удирдлаггүй пуужингаас ирэх нь ойлгомжтой. Харин хаана унах нь тодорхой бус ч Нью Йорк, Бээжин, Мадрид, Веллингтоны дээгүүр эргэлдэж байгаа аж. Чиглэл өөрчлөгдөөд Бээжинд биш налуу байдлаар мандар руу орж ирэх юм бол манай улсад ч унахгүй гэхийн баталгаагүй. 

Харин 1990 оноос хойш 10 тонн жинтэй зүйл дэлхийн тойрогт удирдлагаа алдаж байсан удаагүй мөн дэлхий рүү унаж байсан ч удаа байхгүй. Хэрэв энэхүү пуужин хаа нэг газар унах юм бол  хүнгүй газар унаасай гэж БНХАУ-ын сансар судлалын эрдэмтэд санаа зовж байгаагаа илэрхийлсэн. 

Манай улсад өчигдөр гурван гэрэл цацарсан бичлэг сошиалд цацагдаад байсан нь ямар нэгэн байдлаар юу болох нь одоо ч тогтоогдоогүй байгаа билээ. 

Эх сурвалж: https://www.theguardian.com/science/2021/may/04/out-of-control-chinese-rocket-tumbling-to-earth

Таны сурталчилгаа