Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын мянга мянган ажилчин, хөдөлмөрчин ард түмэн цагаан хэрэм дээр цуглаж, хөдөлмөрийн баяраа тэмдэглэсэн байна. Халдвар хамгааллын аюулгүй байдал харагдсангүй. Бүгд л цагаан хэрэм дээрээс мэндчилгээ дэвшүүлж, эцэг эхдээ хөдөлмөрлөж байгаагаа харуулсан үйл явдал болсон байна. 

Баярын хувьд иргэд 5 хоног амарч байгаа бөгөөд ямар нэгэн хөл хорионы асуудал байхгүй байгаа аж. Өнгөрсөн цагаан сараар БНХАУ-ын иргэд эцэг эхтэйгээ уулзаж, амарч чадаагүй учраас энэ удаад ийнхүү олон өдөр бүх нийтийн амралтын өдөр баярын өдөр болгон өргөн тэмдэглэж байгаа юм байна. 

Халдварын нөхцөл байдлаас болж гадагшаа явах хил хаалттай учир зөвхөн дотооддоо аялж, 200-300 мянган удаагийн аялал зорчих хөдөлгөөн хийхээр болжээ. Халдвар авсан ганц нэг тохиолдол байгаа ч 11 тохиолдол бүгд гаднаас ирсэн гэж эх сурвалж мэдээллээ. 

Эх сурвалж: https://www.news.com.au/travel/travel-updates/travel-stories/moment-worldfamous-chinese-destination-swamped-with-tourists/news-story/5add75ade02ad49a1302070b914e9f35

Таны сурталчилгаа