Цаг үеийн мэдээ

Хүн бүрийн биеийн онцлог өөр өөр байдаг. Гэхдээ кофе их уудаг таны хувьд өгөх зөвөлгөө байна. Тэр нь кофе уухаа болих юм бол таны шөнийн нойр ямар ч асуудалгүй болно гэдгийг баттай хэлье. Өглөөг аяга кофегаар эхлүүлдэг олон хүн бий. Кофе уусаны дараа шүдээ угааж ажилдаа явдаг ч зуршилтай хүмүүс байдаг. Кофенд агуулсан байдаг кофейн нь мэдээж донтуулагч бодистой. 

Харин энэхүү донтуулагч бодис байхгүй болсоноор та шөнө нойр сайн, өглөө ч сайхан амарсан сэрэх болно гэдгийг эрдэмтэд олж тогтоожээ. Кофенд агуулсан байдаг кофейн болгон өөр байдаг. Тунгаас хамаардаг гэж та бүү эндүүрээрэй. Учир нь таны бие мах бодийн донтуулагч буюу өдөөгч хэсэг, мэдрэхүй нь кофейнд байсаар л байдаг.

Тиймээс та ногоон цай, сүүтэй цай, бүлээн ус, зөгийн балтай ус зэргийг орлуулах гэж үзээрэй. Таны эрүүл мэнд ходоодны үйл ажиллагаанаас хамаардаг гэдгийг санах ёстой. Хүн нойрноос эрч хүчийг авдаг бол өглөөний кофеноос эрч хүч авдаг гэж эндүүрч өдөр өдрийг аргацаадаг аж. 

Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/05/03/health/caffeine-sleep-wellness/index.html

Таны сурталчилгаа